Drone Association
МОНГОЛЫН ДРОН
НИСГЭГЧДИЙН ХОЛБОО

“МОНГОЛЫН ДРОН НИСГЭГЧДИЙН ХОЛБОО” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

“МОНГОЛЫН ДРОН НИСГЭГЧДИЙН ХОЛБОО” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “Монголын Дрон нисгэгчдийн холбоо” НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд нийслэл болон 21 аймаг дахь “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг дэмжих, дрон жолоодлогын сургалт, тэмцээн уралдаан зохион байгуулах, мэргэжлийн тамирчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяр: “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад дрон жолоодлогын спортыг хөгжүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ирээдүйн боловсон хүчнийг өсвөр наснаас нь эхлэн бэлтгэхэд чухал алхам” боллоо гэдгийг онцоллоо.

Цаашдаа талууд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа “ХУРДАН” клубийн 3,000 гаруй гишүүнээр дамжуулан дрон технологийн мэдлэг, боловсрол олгох, ирээдүйн мэргэжлийн дрон нисгэгч, инженерүүдийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Эх сурвалж: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар