2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тус холбоог Удирдах зөвлөлийн даргаар И.Наранбаатар, Гүйцэтгэх захирлаар А.Нямбаатар нар сонгогдон ажиллаж, холбооны бодлого, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Манай холбоо нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, дрон технологийн аюулгүй, хууль ёсны, үр ашигтай хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажилладаг.