Нислэгийн бүс болон нислэгийн өндөр
Дрон нисгэх нөхцөл
Холбогдох хуулиуд
Иргэний нисэхийн ерөнхий газар сайт
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТУУД
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 73 ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙ
Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд та бүхэн иргэний нисэхийн дүрмийн инд-101.205, инд-101.207, инд-101.211, инд-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, "Маршал" харш, Их тэнгэр цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих
1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ЦЕГ: Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын ойр орчимд дрон нисгэвэл Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу халдашгүй, бүрэн эрхтэй байр, бүсэд хамаардаг.
Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Иймээс эдгээр обьектын ойр орчимд аливаа сэжигтэй үйлдэл, ялангуяа орчин үеийн дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр нисгэх нь хууль бус үйлдэлд тооцогдоно.
Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т зааснаар “нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай байдаг.