Дрон Академи Монголиа /Drone Academy Mongolia/ нь дрон технологийн мэдлэг, ур чадвар, зөв хэрэглээг Монгол Улсад мэргэжлийн түвшинд түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний академи юм. Мөн дроны спортоор дамжуулан хойч үе хүүхэд залуусыг технологийн дэвшилтэт хөгжилд чиглүүлэх, технологийн суурь мэдлэгтэй болгохоор зорин ажиллаж анхан шатнаас ахисан түвшин хүртэлх FPV дроны сургалтуудыг олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр зохион байгуулдаг.
Бид суралцагчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд сургалтын орчныг чөлөөт хэв маягаар бүрдүүлж хүн нэг бүрт хүрч ажиллах боломжийг багшид олгодог. Хичээлийн хэв маяг бодит практик хичээлүүдэд илүү тулгуурлаж явагддаг, сургалтын явцад FPV дрон нисгэгчдийн клубт нэгдэн, клубын чөлөөт нислэгийн цаг дээр очиж бодит туршлага солилцох боломжоор ханган сонирхолтой, үр дүнтэй байдлаар сургалтанд хамруулахыг зорин ажиллаж байна.