Гишүүнээр элсэх журам
“Монголын дрон нисгэгчдийн холбоо” НҮТББ нь Монгол улсын дроны салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгууллага бөгөөд гишүүнээр дараах үндэслэлүүдийн хүрээнд элсүүлнэ:
• Холбооны зорилго, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэлтэй байх.
• Холбооны дүрэм, журмыг баримтлан ажиллах эрх зүйн чадамжтай байх
• Гишүүнчлэлийн татвар төлөх чадвартай, тогтмол оролцоотой байх.
• Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэн (нисгэгч) байх.
Энэхүү журам нь “Монголын Дрон Нисгэгчдийн Холбоо” НҮТББ (цаашид “Холбоо” гэх)-ны гишүүнчлэлийн хэлбэр, бүртгэл, гишүүнчлэлтэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.
Холбоо нь гишүүдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан, салбарын хөгжлийг дэмжин ажиллана.
1. Гишүүдийн эрх, боломж:
1.1. Нэгдсэн байдлаар эрх ашгаа хамгаалуулах, хамгаалах үйл явдалд оролцоно
1.2. Төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах, хамрагдах.
1.3. Шинэ техник, технологийн мэдээлэл, туршлага хуваалцах үйл ажиллагаанд оролцох
1.4. Төрийн болон хувийн байгууллагын шагнал, урамшуулалд нэр дэвшихэд холбооны зүгээс дэмжлэг авах
1.5. Салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад санал дүгнэлт боловсруулах, төр болон бусад байгууллагатай хамтран ажиллах, хэлэлцүүлэг, бодлогын баримт бичгийн боловсруулалтад оролцох
1.6. Холбооноос гаргасан судалгаа, дүн шинжилгээ, зөвлөмж, тайлангуудыг нээлттэй хүлээн авах.
1.7. Холбооны зохион байгуулж буй мэргэжлийн болон спортын чиглэлийн сургалт, семинарт хөнгөлөлттэй болон урьдчилсан нөхцөлөөр хамрагдах.
1.8. Холбооны гишүүд дроны нисгэгчийн гэрчилгээ олгох болон мэргэшлийн түвшин ахиулах сургалтад хамрагдах тохиолдолд бүртгэлийн хураамжид хөнгөлөлт эдлэнэ
1.9. Олон улсын үзэсгэлэн, форум, тэмцээн, хурал зөвлөгөөнд Холбооны шугамаар оролцох.
1.10. Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл, солилцооны хөтөлбөрт хамрагдах.
2. Гишүүний үүрэг:
2.1. .Холбооны дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, түүний дагуу ажиллах
2.2. Удирдах зөвлөл болон Хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэх.
2.3. Гишүүнчлэлийн татварыг тогтоосон хугацаанд бүрэн, үнэн зөв төлөх.
2.4. Холбооноос зохион байгуулж буй сургалт, хурал, арга хэмжээнд тогтмол оролцох.
2.5. Салбарын хөгжилд хувь нэмэр оруулах санаачилга гаргах.
2.6. Холбооны дотоод сүлжээ, цахим болон албан бичгийн харилцаанд хариу өгч, хамтран ажиллах.
2.7. Холбооны нэр хүнд, үйл ажиллагааг олон нийтэд зөв таниулах, гутаан доромжлох аливаа үйлдлээс татгалзах.
2.8. Гишүүн байгууллага, хувь гишүүдийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллах зарчмыг баримтлах
2.9. Төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах үүрэгтэй.
3. Гишүүнийг хасах журам:
3.1. Гишүүний үүргээ биелүүлээгүй тохиолдолд.
3.2. Гишүүнчлэлийн татвараа удаа дараа төлөөгүй.
3.3. Холбооны дүрэм, журам, хурал, шийдвэрийг биелүүлээгүй.
3.4. Хурал, үйл ажиллагаанд тогтмол оролцоогүй.
3.5. Ёс зүй, хуулийн зөрчил гаргасан тохиолдолд
3.6. Холбооны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан.
3.7. Хуурамч мэдээлэл тараах, бусад гишүүдэд хохирол учруулах үйлдэл гаргасан.
3.8. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон.
3.9. Гишүүнчлэлээс гаргах хүсэлтийг албан ёсоор бичгээр ирүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасна.
3.10. Хасах асуудлыг Удирдах зөвлөл хэлэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргана.
3.11. Шийдвэрийг албан ёсоор тухайн гишүүнд мэдэгдэнэ.
Гишүүнээр элсэх хүсэлтэй байгууллага, хувь хүн анкет бөглөнө.