МОНГОЛ, БНХАУ-ЫН ДРОНЫ СПОРТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ХУУДАС НЭЭГДЛЭЭ

Монголын Дрон Нисгэгчдийн Холбоо НҮТББ “Mongolian Drone Pilots Association” болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын 'ROC Drone Club'-ийн төлөөлөгч У Жаохуа (Wu Zhaohua) нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын аварга шалгаруулах “DRONECON 2026” тэмцээний үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус тэмцээн нь нээлттэй зарчмаар зохион байгуулагдах бөгөөд нээлттэй зарчмаар зохион байгуулагдах бөгөөд тив, дэлхийн бүх улс орноос тамирчид оролцох боломжтой. Тэмцээн нь дроны спортын өрсөлдөөнт төрөл болон технологийн хөгжлийн чиг хандлагыг тусгасан дараах ангиллаар зохион байгуулагдана. Үүнд:
Санамж бичгийн хүрээнд:
- FPV дроны спортын хамтарсан тэмцээнүүд зохион байгуулах
- Шүүгч, дасгалжуулагч, тамирчдын туршлага солилцох
- Залуучуудын сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх
- Технологи, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Олон улсын тэмцээн, арга хэмжээнд хамтран оролцох боломж бүрдэх юм.

Энэхүү санамж бичиг нь хоёр улсын дроны спорт, технологийн хөгжлийг дэмжих, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Энэхүү үйл явдал нь Монгол Улс, БНХАУ-ын FPV дрон болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн спортын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааны анхны бодит алхам болж байгаагаараа онцлогтой.
Цаашид хоёр орны тамирчид, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, дроны спорт, технологийн салбарт шинэ боломжуудыг нээх эхлэл тавигдлаа.