Drone Association
МОНГОЛЫН ДРОН
НИСГЭГЧДИЙН ХОЛБОО

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын 2026 оны Олон Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн” зохион байгуулагдах гэж байна

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын 2026 оны Олон Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн” зохион байгуулагдах гэж байна

Дэлхий нийтэд дроны технологийн хэрэглээ эрчимтэй хөгжиж, иргэний нисэх, логистик, ухаалаг систем, дижитал шилжилтийн чиглэлд өргөнөөр нэвтэрч буй энэ үед тус тэмцээн нь залуу үеийн нисгэгч, хөгжүүлэгч, инженер, шинийг санаачлагчдыг дэмжин хөгжүүлэх, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

Тус тэмцээн нь нээлттэй зарчмаар зохион байгуулагдах бөгөөд нээлттэй зарчмаар зохион байгуулагдах бөгөөд тив, дэлхийн бүх улс орноос тамирчид оролцох боломжтой. Тэмцээн нь дроны спортын өрсөлдөөнт төрөл болон технологийн хөгжлийн чиг хандлагыг тусгасан дараах ангиллаар зохион байгуулагдана. Үүнд:

  • Ерөнхий ангилал (5' Open Class) — өндөр хурд, нарийн техник, нисгэгчийн ур чадвар шаардсан ангилал
  • Tiny Whoop — compact agility, speed control, and indoor precision
  • Дрон хөлбөмбөг — багийн зохион байгуулалт, тактик, агаарын бөмбөгтэй өрсөлдөөний ангилал
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын 2026 оны Олон Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн” зохион байгуулагдах гэж байна зураг 2
Эх сурвалж: www.dronecon.gov.mn

Монгол Улсыг дроны спорт, дэвшилтэт технологид суурилсан олон улсын арга хэмжээ зохион байгуулах таатай орчин бүхий улс болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино. Монгол Улс нь цахим хөгжил, инновацын бодлого, өсөн нэмэгдэж буй технологийн орчин, өргөн уудам газар нутаг, хүний нөөцийн боломжид тулгуурлан нисгэгчгүй нисэх хэрэгслийн спорт, уралдаан тэмцээн, технологийн шинэлэг шийдлийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд мэргэжлийн нисгэгч, дроны баг, инженер, хөгжүүлэгч, оюутан, судлаач, хөрөнгө оруулагч, технологи сонирхогч,та бүхнийг энэхүү тэмцээнд оролцож, орчин үеийн дроны гүйцэтгэл, ур чадвар, бүтээлч инженерчлэл, өрсөлдөөний шилдэг түвшинг нэг дороос мэдрэхийг урьж байна.