Drone Association
МОНГОЛЫН ДРОН
НИСГЭГЧДИЙН ХОЛБОО

“Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

“Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Дроны технологийн хөгжил, хэрэглээний боломжийг таниулах зорилготой “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” арга хэмжээг Hobbyzone ХХК амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээгээр DJI брэндийн тусгай чиг үүргийн болон хүргэлтийн дронуудын хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулж, шинэ технологи, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, салбар бүр дэх бодит хэрэглээ, шийдлүүдийг оролцогчдод дэлгэрэнгүй хүргэлээ. Мөн эдгээр дэвшилтэт технологийг байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн үр ашигтай нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг бууруулах боломжийн талаар мэдээлэл солилцлоо.

“Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа зураг 2
Эх сурвалж: Hobbyzone Mongolia

“Монголын дрон нисгэгчдийн холбоо” НҮТББ-ын гишүүн байгууллага болох Hobbyzone ХХК-ийн урилгаар тус холбооны төлөөлөл арга хэмжээнд оролцож, салбарын шинэ мэдээ, дэвшилтэт шийдэл, шинэ загварын дронуудтай танилцсан юм.

“Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа зураг 3

Салбарын хөгжил, инновацыг дэмжих, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах болно.