“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар албан ёсоор эхэллээ
Тус хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан нээлтийн арга хэмжээ болох “Цахим Дорноговь” өдөрлөг нь Дорноговь аймгийн Сайншанд хотноо 2026 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.

Өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбарын байгууллагууд болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан, цахим хөгжил, инновацыг олон нийтэд таниулах өргөн хүрээний арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд “Монголын дрон нисгэгчдийн холбоо “НҮТББ оролцож, дэвшилтэт технологийн нэг төрөл болох FPV дроны спортын чиглэлийг танилцуулан, олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Холбооны гишүүн байгууллагууд болох Drone Academy Mongolia (Дрон Академи Монголиа) болон MGL FPV Racing (Монголын FPV дрон нисгэгчдийн клуб)-ийн нисгэгчид, багш нар хамтран идэвхтэй оролцлоо. Холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан нийт гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.