“Монголын FPV дрон нисгэгчдийн клуб”-ын 2026 оны анхны тэмцээн боллоо

2026 оны улирлын нээлт болсон энэхүү тэмцээнд мэргэжлийн ангилалд нийт 16 нисгэгч хурд, ур чадвар, нарийвчлалаа сорин өрсөлдөж, сонирхолтой ширүүн өрсөлдөөн өрнөв. FPV дроны спортын ур чадвар, нислэгийн техник, хариу үйлдлийн хурдыг шалгасан энэхүү симуляторын уралдаан нь шинэ улирлын бэлтгэл, тамирчдын ур чадварыг ахиулах чухал тэмцээн боллоо.
Тэмцээний мэргэжлийн төрөлд дараах нисгэгчид амжилттай оролцож, шагналт байруудад шалгарлаа.
- 1-р байр: О.Эрдэмтулга
- 2-р байр: С.Улсболд
- 3-р байр: Т.Түвшинбаяр

Цаашид Монголын FPV дрон нисгэгчдийн клубээс олон сонирхолтой тэмцээн, арга хэмжээг зохион байгуулах бөгөөд дроны спортыг сонирхогч залуус, шинэ нисгэгчдийг нэгдэхийг урьж байна. Амжилттай оролцсон нийт нисгэгчдэдээ баяр хүргэж, дараагийн тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!
