Drone Association
МОНГОЛЫН ДРОН
НИСГЭГЧДИЙН ХОЛБОО

“Хурдан CUP-2025” төвийн бүсийн мэдээллийн технологийн гурван төрөлт анхдугаар тэмцээн боллоо

“Хурдан CUP-2025” төвийн бүсийн мэдээллийн технологийн гурван төрөлт анхдугаар тэмцээн боллоо

“Хурдан CUP-2025” төвийн бүсийн мэдээллийн технологийн гурван төрөлт анхдугаар тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Хамтын ажиллагааны хүрээнд холбооны гишүүн нисгэгч С. Улсболд оролцож, дроны хөгжлийн талаар сонирхолтой товч танилцуулга хийснээрээ тэмцээний хөтөлбөрийг улам баяжууллаа. Мөн холбоо, клубынхаа үйл ажиллагааг танилцуулж, дроноор нислэг хийж үзүүлэн, дроны жижиг үзүүлэн загваруудыг дэлгэн оролцогчдод сонирхуулсан нь үзэгчдийн анхаарлыг татсан онцлох үйл явдал боллоо.

“Хурдан CUP-2025” төвийн бүсийн мэдээллийн технологийн гурван төрөлт анхдугаар тэмцээн боллоо зураг 2
Эх сурвалж: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар